АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

A- A A+
АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадуудын эрхийг хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай билээ. Ахмад настны баярыг тэмдэглэх НҮБ-ын шийдвэр 1990 онд гарч, манай улс 1992 оноос ахмадын баярыг тэмдэглэж иржээ. Прокурорын байгууллагын хэмжээнд  нийт 230 гаруй ахмадууд бүртгэлтэй байдгаас Улаабаатар хотод 150 гаруй ахмад аж төрж байна.

 Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газраас зохион байгуулан Улаанбаатар хотод аж төрж буй ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 Уг арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий прокурорын туслах  прокурор, Тамгын газрын дарга  Ц..Арвинбуудай болон Улсын  Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд, Дүүргийн ерөнхий прокурорууд, Дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга нар оролцож , ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.