Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт Судалгааны төв нь Хууль сахиулахын их сургуультай хамтран Улсын Ерөнхий прокурорын газрын болон Тээвэр, Дүүргийн прокурорын газрын 17 прокурорт зориулан “Галт зэвсэг, Тусгай хэрэгсэл түүнийг хэрэглэх хууль зүйн үндэслэл шаардлага”, “Мөрдөн шалгах нууц ажиллагааны ойлголт, арга, техник”, “Шинжлэн Магадлахуйн Ухаан” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтаар “Цагдаагийн албаны тухай хуулийн 5-р бүлэг, 6-р бүлгийн 60 дугаар зүйль ХЗДХС, УЕП-ын хамтарман А/224/А/102 тоот тушаалын талаарх ойлголт”, Нэг бүрийн тусгай хэрэгслийн тухай ойллголт, төрөл онцлог, түүнийг хэрэглэх үндэслэл, эрх зүйн зохицуулалт”, “Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийн тухай ойлголт, төрөл, онцлог түүнийг хэрэглэх үндэслэл болон хэрэглэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан түүний бүрэн эрх”, “Хамгаалах тусгай хэрэгслийг хэрэглэх эрх зүйн зохицуулалт, ойлголт, ангилал, зориулалт, Уг тусгай хэрэгслийг хэрэглэх үндэслэл, батлах эрх бүхий албан тушаалтан”, “Албаны нохойг ашиглах эрх зүйн зохицуулалт, албаны нохойн тухай ойлголт, ашиглах үндэслэл, сургах чиглэл, албаны нохойг ашиглах үндэслэл ба аргачлал, анхаарах асуудал”, “Мөрдөн шалгах нууц ажиллагааны ойлголт, арга, техник, анхаарах асуудал”, “Мөрдөн байцаалтын тактик”, “Криминалистикийн шинжлэх ухааны ойлголт, шинжилгээний үйл ажиллагаа / галт зэвсэг, гарын мөр, бичиг баримт”, “Хэргийн газрын үзлэгт мэргэжилтэн оролцуулах нь”, “Хэргийн газарт мөртэй ажиллах арга зүй”, “Шүүхийн шинжилгээ томилоход анхаарах асуудал”, “Шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар ашиглах асуудал” зэрэг сэдвүүдээр Хууль сахиулах их сургуулийн эрдэмтэн багш нар хичээл орсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба