“ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭХЭД ПРОКУРОР, МӨРДӨГЧИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ 14 ХОНОГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

A- A A+
“ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ,  ШИЙДВЭРЛЭХЭД ПРОКУРОР, МӨРДӨГЧИЙН ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ 14 ХОНОГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Азийн Хөгжлийн банкны санхүүжилтаар зохион байгуулагдаж байгаа Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж,  шийдвэрлэхэд прокурор, мөрдөгчийн чадавхийг сайжруулах ньсэдэвт 14 өдрийн сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын  70 прокурор хамрагдан,  сертификат гардаж авлаа.

Уг сургалтаар Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн болон Мөрдөх албаны мөрдөгч, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Санхүүгийн шинжээч нар хамтран Эдийн засгийн гэмт хэргийг шалгахад прокурорын оролцоо, Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх, Мөнгө Угаах гэмт хэрэг, Эдийн засгийн гэмт хэргийг шалгахад Мөрдөн байцаагчийн оролцоо, Эдийн засгийн гэмт хэрэг ба Монгол Улсын Эрх зүйн зохицуулалт, Хуулийн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, татвараас зайлсхийх, Эдийн засгийн гэмт хэрэг, Мөрдөн шалгах ажиллагаа ба шүүхийн шинжилгээ, санхүүгийн дүн шинжилгээзэрэг сэдвүүдээр хичээл орсон байна.