Говьсүмбэр аймгийн прокурорын газрын прокурор ажилтнуудын санаачлагаар иргэдэд чиглэсэн анхааруулга, сэрэмжлүүлэг бүхий 6 самбарыг Шивээговь сумын нутаг дэвсгэрт байрлах Хаялга нуурын эрэг дагуу байрлууллаа. Тус аймгийн прокурорын газар нь Хаялга нуурын эрэг орчмоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй нуурын ойр орчимд орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед нууранд орохгүй байх, анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх мэдээлэл бүхий самбар байрлуулах “Challenge”-д аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг Монгол улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээ биелүүлэн нэгдэхийг уриалсан байна. ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба