БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС САНААЧЛАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  САНААЧЛАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-427 дугаар хаалттай хорих ангитай хяналтын ажлын чиглэлээр ажил хэргийн хамтарсан уулзалт зөвлөгөөнийг өнгөрсөн долоо хоногт тус прокурорын газар зохион байгууллаа.

Зөвлөгөөнд тус прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Одхүү, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Н.Ихбаяр, прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Н.Ганбаяр, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэслэгч Б.Өлзийсайхан, иргэний шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Нямжанцан, дэслэгч Б.Золзаяа, О.Оюунзул, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Түвшинжаргал нар оролцлоо.Зөвлөгөөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Н.Ихбаяр “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллгаанд тавих прокурорын хяналт, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр, иргэний шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Нямжанцан, дэслэгч Б.Золзаяа, О.Оюунзул нараас “Зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүндрэлтэй асуудал” сэдвээр, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Түвшинжаргалаас “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийн талаар” тус тус мэдээлэл сонсгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тулгарч буй зарим хүндрэл, бэрхшээлтэй асуудлын талаар харилцан санал солилцож, прокуророос зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд цаашид анхаарах зарим асуудлын талаар шийдвэр гүйцэтгэгч нарт үүрэг чиглэл өгснөөр зөвлөгөөн өндөрлөсөн байна.