Баянгол дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч нарын дунд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мэдлэгийг шалгах зорилготой “АХА” тэмцээнийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын зааланд зохион байгууллаа. Тус “АХА” тэмцээнд тэргүүн байрыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бямбабаяр, дэд байрыг Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Атарчимэг нар эзэлж Дүүргийн ерөнхий прокурорын “Дурсамж” мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулжээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулсан нь мөрдөгч нараас шинээр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокуророос аргачилсан заавар зэргийг нэг мөр ойлгож хэрэглэхэд ач холбогдолтой сургалт болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба