АЗИЙН САНТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
АЗИЙН САНТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Азийн сангийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2018 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын явц, биелэлтийг танилцуулах зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг  Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, тамгын газрын дарга Ц.Арвинбуудай,  Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг нар нээж үг хэллээ.

Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газрын туслах прокурор, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат Улсын Ерөнхий прокурорын газар, Азийн сангийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2018 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын явц, биелэлтийн талаар, Азийн сангийн Засаглалын ил тод байдлын төслийн менежер А.Баянмөнх Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, ёс зүй, сахилга хариуцлыгн талаар хийгдсэн судалгааны ажлын тайлан, үр дүнгийн талаарх, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Сургалт, судалгааны төвийн дарга М.Гантулга Прокурор, ажилтны авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгахад анхаарах асуудлын талаархи сургалтын хөтөлбөр, модуль боловсруулах болон зохион байгуулж байгаа ажлын талаар, Хяналт, шалгалт, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах прокурор Ж.Отгонбат Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, ёс зүй, сахилга хариуцлагын талаар УЕПГ-т ирсэн гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлтэнд хийсэн дүн шинжилгээний ажлын үр дүнгийн талаарх тус тус  илтгэл тавилаа.  Зөвлөгөөнд Улсын Ерөнхий прокурорын газар болон Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газруудын прокурор ажилтан нар хамрагдсан байна.