ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР " ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР"-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

A- A A+
ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас санаачлан тус сум дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Хархорин сум дахь сум дундын Шүүх, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газар, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэстэй хамтран 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр тус прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай зарлигаар “2018-2019 оныг Авилгаас татгалзах, илчлэх, авилгын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласантай холбогдуулан “Авилгаас татгалзах, авилгыг илрүүлж, илчилсэн иргэнийг урамшуулах” сэдвийн хүрээнд, хяналтын прокурор Ч.Батзориг нь Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн “Авилга, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалах прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах” зорилтын хүрээнд“Гэр бүлийн хүчирхийллийн ойлголтууд” сэдвээр төрийн албан хаагч болон ард иргэдийг хамруулан нийт 210 хүнд сургалт зохион байгуулж, мэдээлэл өгч ажиллалаа. ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.