Увс аймгийн прокурорын газрын 3 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газартай хамтран 2018 оны 3 дугаар улирлын байдлаар хийсэн ажил, түүнд хүрсэн үр дүнг дүгнэж зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны ажил, 2018 оны 4 дүгээр улиралд хийх ажлын талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч а/д Н.Нацагболд “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны ял болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналт талаар”, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч а/д Д.Пунсал “Баривчлах, саатуулах байрны үйл ажиллагаа”-ны талаар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж “2018 оны 3 дугаар улирлын байдлаар цагдан хорих байр болон баривчлах, саатуулах байрны үйл ажиллагаа хууль журамд хэрхэн нийцэж байгаа эсэх” талаар “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны ял эдлэлд болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналтын чиглэлээр гарч байгаа алдаа дутагдал”-ын талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор С.Нандинцэцэг нар тус тус мэдээлэл хийлээ. Зөвлөгөөний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газартай хамтран ажиллаж хорихоос өөр төрлийн ял болон албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалыг хэрэгжүүлж удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, Цагдаагийн газрын удирдлагуудад баривчлах байр стандартын шаардлага хангахгүй байх тул стандартын шаардлага хангасан байртай болгож, баривчлагдсан хүний эрхийг зөрчихгүй байх талаар аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаяр үүрэг даалгавар өгч ажиллалаа. УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба