Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газхын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс болон Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн хяналтанд байгаа хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан этгээдүүдэд гэмт хэргээс урьчилан сэргийлэх чиглэлээр хууль сурталчлах ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 25,28-ны өдрүүдэд зохион байгуулав. Дээрх үйл ажиллагаанд албадлагын арга хэмжээ авагдсан 97 этгээдийг хамруулсан бөгөөд тэдгээр хүмүүст шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар 2 цагийн сургалтыг тус дүүргийн хяналтын прокурор Э.Энхбат хариуцан явуулав. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба