Өвөрхангай аймгийн прокурорын газраас 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 19 ажилтанд хяналтын прокурор У.Анхжаргал, “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, үр дагавар”, хяналтын прокурор Б.Мөнгөншагай 2018 оны 09 дүгээр сарын 27-ны ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9-10 дугаар ангийн 80 орчим сурагчдад “Насанд хүрээгүй этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл” сэдвээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийхийн зэрэгцээ прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцууллаа. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба