СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас 2018 оны 10 дугаар сард хийхээр төлөвлөсөн ажлын хүрээнд Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд анх удаа Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг 2018 оны 09 дүгээр  сарын 28-ны  өдөр “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй Дотоод хэргийн яамны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Л.Ганбат, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүү, шүүгч Д.Ренчинхорол, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Г.Бат-Очир, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Алиманцэцэг, Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалан, дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ганболд, тус дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, 1-20 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд оролцсон байна. Уг хэлэлцүүлгээр:

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, түүний криминологи судалгаа,

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үүрэг, оролцоо,

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэргийн шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудал,

-Гэр бүлийн хүчирхийлэл түүнээс урьдчилсан сэргийлэх,

-Архи согтууруулах ундааны үйлчилгээнд тавигдах стандарт, шаардлага,

-Хүний эрүүл мэндийн  халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд шүүх эмнэлгийн оролцоо,

-Нэг цэгийн үйлчилгээнд 2010-2017 онд бүртгэгдсэн хүчирхийлэл өртөгдсөн хүмүүсийн эрүүл мэндийн байдалд хийсэн дүн шинжилгээ гэсэн сэдвээр илтгэлүүдийг хэлэлцэж, санал солилцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж гарган мөрдөж ажиллахаар болсон нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил боллоо.  СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.