АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МАЛЧДАД  ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

A- A A+
АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МАЛЧДАД   ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА ТАНИУЛГА ХИЙВ

2018 оны 10 дүгээр сарын 04-ны өдөр тус аймгийн Зүүн бүсийн малчдын уулзалт, зөвлөгөөн Батцэнгэл суманд зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөний үеэр аймгийн прокурорын газраас “Мал хулгайлах гэмт хэргийн статистик тоо мэдээ,  шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд”“GPS буюу байршил дамжуулагч төхөөрөмжийг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ашиглах”нь зэрэг сэдвээр тус прокурорын газрын эрүүгийн хэргийн архивч, програмист Д.Болд-Эрдэнэ  малчдад яриа таниулга хийсэн байна.  Зөвлөгөөнд тус аймгийн Хашаат, Хотонт, Өлзийт, Өгийнуур, Батцэнгэл, Төвшрүүлэх сумын малчдын төлөөлөл болох 160 гаруй иргэд хамрагдсан ба эдгээр сумдын нутгаар аймаг, орон нутгийг холбосон улсын чанартай авто замууд дайран өнгөрдөг учраас мал хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг ажээ. Иймд энэ яриа таниулга нь цаг үе ээ олсон үр дүнтэй боллоо хэмээн үзэж байна. АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.