Прокурорын байгууллагын нэгж газруудын дунд 2 жил тутам зохион байгуулагддаг "СПОРТЫН ИХ НААДАМ" энэ сарын 03-наас 06 -ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
"СПОРТЫН III ИХ НААДАМ " тэмцээнд 8 бүсээс шалгарсан 240 тамирчин спортын 7 төрлөөр оролцож, авьяас хүч, авхаалж самбаагаа уралдуулж, 108 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс Багуудын нийлбэр дүнгээр:
I байранд Нийслэлийн I бүс
II байранд Баруун бүс
III байранд Нийслэлийн II бүсийн тамирчид тус тус шалгарлаа.
Багийн дүнгээр I байр эзэлсэн Д.Баярмагнай ахлагчтай Нийслэлийн I бүсийн баг, тамирчид Прокурорын байгууллагын спортын Их наадмын шилжин явах цомын эзэн болов.
СПОРТЫН ТӨРӨЛ ТУС БҮРД БАЙР ЭЗЭЛСЭН ТАМИРЧИД:
ШАТАР
I байр Спортын мастер Т.Баярсайхан Нийслэлийн III бүс
II байр Спортын дэд мастер Ж.Энхсайхан Нийслэлийн I бүс
III байр Спортын дэд мастер Ц.Мөнхбат Төвийн бүс
ДААМ
I байр Н.Отгонцэцэг Нийслэлийн I бүс
II байр Г.Нансалмаа Говийн бүс
III байр Ц.Сэлэнгэ Төвийн бүс
ДАРТС /багийн дүнгээр/
I байр Нийслэлийн I бүс
II байр Баруун бүс
III байр Нийслэлийн III бүс
ТЕННИС /эрэгтэй /
I байр Спортын мастер Г.Жавхлантөгс Нийслэлийн III бүс
II байр Спортын дэд мастер Д.Ганбаатар Говийн бүс
III байр Б.Батсүх Төвийн бүс
ТЕННИС / эмэгтэй /
I байр С.Нинжин Нийслэлийн I бүс
II байр Э.Ууганзаяа Баруун бүс
III байр Уранчимэг Төвийн бүс
Биллярд / эрэгтэй /
I байр Ц.Батзаяа Баруун бүс
II байр С.Батзул Төвийн бүс
III байр Н.Мөнхнаран Нийслэлийн III бүс
Биллярд / эмэгтэй/
I байр Э.Анударь Нийслэлийн III бүс
II байр Д.Ундармаа Хангайн бүс
III байр Л.Галав Нийслэлийн II бүс
САГСАН БӨМБӨГ /эрэгтэй /
I байр Нийслэлийн II бүс
II байр Нийслэлийн I бүс
САГСАН БӨМБӨГ / эмэгтэй /
II байр Төвийн бүс
III байр Баруун бүс
ГАР БӨМБӨГ
I байр Баруун бүс
II байр Нийслэлийн II бүс
III байр Нийслэлийн I бүс
ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН: Э.Анударь /Нийслэлийн III бүс/
ШИЛДЭГ ТОГЛОГЧ / гар бөмбөг/ М. Очбадрах /Нийслэлийн I бүс
ШИЛДЭГ ТОГЛОГЧ /эмэгтэй сагсан бөмбөг/ Б.Энэрэл /Нийслэлийн II бүс/
ШИЛДЭГ ТОГЛОГЧ /эрэгтэй сагсан бөмбөг/ У.Золжаргал /Нийслэл I бүс/ нар тус тус шалгарав.
Спортын III Их наадмын хаалтын ажиллагааны үеэр олон жил спортоор хичээллэж, прокурорын байгууллагын биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, Нийслэлийн II бүсийн тамирчин Ү.Содномцог Биллярдын "Спортын дэд мастер", Сүхбаатар дүүргийн Тамгын хэлтсийн дарга, Нийслэлийн III бүсийн тамирчин В.Батдэлгэр Сагсан бөмбөгийн "Спортын мастер" цол, тэмдгээр тус тус шагнагдлаа. Мөн Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, шатрын спортын дэд мастер Ц.Мөнхбат, Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, сагсан бөмбөгийн спортын мастер П.Мөнхзул нарыг Үндэсний олимпийн хорооны нэрэмжит "Олимпийн алдар" медалиар, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, теннисний спортын дэд мастер Д.Сарантуяа, Баянзүрх дүүргийн прокурорын газрын жижүүр, шатрын спортын дэд мастер Б.Доржсүрэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын жолооч Д.Пүрэвсүрэн, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор, Спортын мастер Н.Найгалдорж, ахмад прокурор, сагсан бөмбөгийн спортын I зэргийн тамирчин Ц.Туул нарыг “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Өвөрхангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Дэнсмааг Биеийн тамир спортын “Хүндэт тэмдэг”, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Г.Ганбаганыг “Спортын Алдар”, Дорнод аймгийн прокурорын газрын ахлах прокурор Э.Идэрбатыг “Алтан Од” тэмдгээр тус тус шагнагдлаа.
Спортын III Их наадмаас хийсэн Фото сурвалжлага
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба