Тээврийн прокурорын газраас Тээврийн Цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтран Зорчигчийн вагон депогийн ажилтнуудад шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг сурталчлах,гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, прокурор, цагдаа-төмөр замчдын хамтын ажиллагааг сайжруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09:00-11:30 цагийн хооронд Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депогийн хурлын танхимд “ Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж ажиллалаа. Арга хэмжээг Тээврийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сарантуяа нээж , Зөрчлийн болон Эрүүгийн хуульд орсон өөрчлөлт түүний хэрэгжилтийн талаар танилцуулга хийсэн ба Төмөр зам дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Лхагвадорж, Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Уртнасан, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гүнчин-Иш нар болон тус газрын нийт прокурор ажилтнууд оролцсон байна. Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар иргэдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар 20 минутын мэдээлэл хийсэн байна. Төмөр зам дахь цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасаг, Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгууд нь өөр өөрсдийн онцлогийг харуулсан хулдаасан хэвлэл, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо зэрэг 5 төрлийн танилцуулга, зурагт үзүүлэн / эрэгтэй, эмэгтэй цагдаа хувцастай / байрлуулсан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндорж шинэчлэн батлагдсан хууль тогтоомж, төмөр замын объектод гарч байгаа гэмт хэрэг, зөрчил тэдгээрийн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийв. Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Л.Батгэрэл, Ц.Дагвадорж хяналтын прокурор О.Баасанхүү, С.Цэрэндорж, Ж.Энхжаргал, н.Уранбайгаль, Б.Дэлгэрмаа, Төмөр зам дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Одбаяр, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Бишсүрэн, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Сайнжаргал, хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Х.Баяржаргал, нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Батсайхан нар нь хуулийн шинэчилсэн найруулгын талаар иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх 20 төрлийн 540 ширхэг зөвлөмж, гарын авлага материалыг тараан ажилласан байна. Арга хэмжээнд Улаанбаатар төмөр замын харъя зорчигчийн вагон депогийн 382 ажилтан хамрагдсан. Үр дүн: Нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулснаар иргэд төмөр замчид цагдаагийн байгууллага, Улаанбаатар төмөр замын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Цагдаагийн албаны тухай хууль, Замын хөдөлгөөний тухай хууль болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр чиглэлээр тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хэрхэн, хэдэн номерын утсанд хандах, хүчирхийллийн талаар дуудлага мэдээллийг мэдсээр байж холбогдох газар нь мэдээлэхгүй нуун дарагдуулбал ямар хор уршигтай болох зэрэг бусад эрх зүйн мэдлэг олгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба