Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж буй Энхсүх овогтой Намууны прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Алдархишиг удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд бүх прокурор, ажилтнууд оролцов. Энэхүү тангараг өргөх ёслолын ажиллагааг хааж дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Батболд тангараг өргөж буй прокурорт хандаж хэлсэн үгэндээ: “...Прокурор хэмээх энэхүү нэр хүндтэй албыг хашна гэдэг хувь хүнээс өндөр ёс зүй, мэдлэг, хариуцлагыг шаарддаг бөгөөд хуулинд захирагдаж, хуулийг нэр мөр хэрэгжүүлж ажиллах шаардлагатай” гээд хяналтын прокурор Э.Намууны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэж баяр хүргэлээ. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба