ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН “МОЙЛТ” АМРАЛТ, СУВИЛАЛЫН ГАЗАРТ АМРУУЛЖЭЭ

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН   “МОЙЛТ” АМРАЛТ, СУВИЛАЛЫН ГАЗАРТ АМРУУЛЖЭЭ

Төв аймгийн прокурорын газраас “Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Тус аймгийн прокурорын газар нь 9 ахмад настантай бөгөөд ахмадуудаа Улсын ерөнхий прокурорын газрын харъяа “Мойлт” амралт, сувилалын газарт 1 хоног амруулж, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, тэдний туршлагаас хуваалцах, тус прокурорын газрын түүхэн замналтай танилцах ажлыг зохион байгуулжээ. Дашрамд дурдахад Аймгийн прокурорын газрын ахмадууд нь залуу прокуроруудыг туршлагажуулах, залгамж холбоотой байхад ихээхэн санаачлагатай ажилладаг байх ба энэ оны 5 дугаар сард зохион байгуулсан “Спортын бага наадам”-ын үеэр ирж, тодорхой дэмжлэг үзүүлсэн бол хурлын заал засаж тохижуулах үеэр  хамт олондоо хурлын индэр авч өгч дурсгал болгон хадгалуулжээ.

Аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Алимаа гавъяаныхаа амралтанд гарсан  үе үеийн прокурорууд, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэн, урт насалж удаан жаргахыг ерөөж, хамт олныхоо дурсгалын зүйлийг гардуулсан байна.ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.