ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ  АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ  ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Булган аймгийн Прокурорын газраас 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ажил хэргийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Уулзалт зөвлөгөөнөөр Цагдан хорих байранд хоригдож буй хоригдогчийн эрхийг хэрхэн хангаж буй байдал, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилтын хэрэгжилт, анхаарах асуудал, хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэргийн талаар мэдээлэл тавигдаж, аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Лхагвасүрэн хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээ, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр цаашид анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өгсөн байна. БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.