ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хууль хяналтын байгууллагуудын “Нэгдсэн өдөрлөг”-ийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянчандмань суманд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Төв аймгийн прокурорын газар оролцож Баянчандмань сумын төрийн болон төрийн бус байгууллагын 93 албан хаагч, иргэдэд Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, Баянчандмань суманд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл хийж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн  хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар уулзалтад оролцсон хүмүүст сургалт зохион байгуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн Төв аймгийн Баянчандмань сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгаж, үүрэг чиглэл өгч ажиллажээ. ТӨВ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.