ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Орхон аймгийн Прокурорын газраас санаачлан  аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтарсан нэгдсэн зөвлөгөөнийг   2018 оны 10 сарын 01-ний өдөр зохион байгуулав. Энэ удаагийн зөвлөгөөнд Аймгийн ерөнхий прокурор Г.Эрдэнэбаатар, Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Батбаяр болон нийт прокурорууд, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаагийн тасгийн нийт  мөрдөгч нар бүрэн оролцлоо.  Тус зөвлөгөөнийг 2018 оны 2 дугаар сард хийсэн нэгдсэн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг биелэлтийг дүгнэх, 2018 оны эхний 9 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил хүрсэн үр дүнг хэлэлцэх, цаашид анхаарч ажиллах зүйлийг тодорхойлж хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу явуулав.  Зөвлөгөөнөөр:  Хэрэг бүртгэлийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрэн сурвалжлах олж тогтоох  ажиллагааны явц, үр дүнгийн талаар Эрүүгийн цагдаагийн тасаг, Эрүүгийн хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх болон гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тодорхой хэрэгт хийгдэж буй ажиллагааны явц, үр дүнгийн талаар Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр цаашид анхаарах зүйлийн талаар -Аймгийн прокурорын газраас тус тус мэдээлэл хийн, мэдээлэл ажлын үзүүлэлттэй холбогдуулан  оролцогчид харилцан санал солилцон, 2018 оны 4 дүгээр  улиралд дараах зүйлд анхаарч ажиллахаар шийдвэрлэв. Үүнд:

1.Гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тодорхой хэргийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2018” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, үр дүнг тооцох,

2.Мөрдөн байцаалтын хэргийг шуурхай шалгах, хэргийн эцэслэн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх,

3.Түдгэлзүүлсэн хэрэг хийгдэх эрэн сурвалжлах ажиллагааг бодитой явуулж,  хэргийг сэргээн шийдвэрлэх зэрэгт онцгой анхаарч ажиллах зэрэг шийдвэр гарган, хэрэгжилт, үр дүнг дараагийн хамтарсан  зөвлөгөөн дээр хэлэлцэхээр шийдвэрлэлээ.  Хамтарсан зөвлөгөөний явцад прокуророос  Эдийн засгийн гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, шинэчлэлт сэдвээр сургалт зохион байгуулсан байна. ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.