Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн прокурорын газар, Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран “ Олон нийтийн оролцоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаа “ нэгдсэн сургалт зөвлөгөөнийг олон улсын хүүхдийн Найрамдал төвд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалт, зөвлөгөөнд бусад албаны хүмүүсээс гадна гудамж байрны нийтийн эргүүл 600 гаруй хүмүүс оролцож ахлах прокурор Г.Чагдар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын ойлголт, зорилгын талаар мэдээлэл хүргэж зөвлөмж танилцуулж оролцлоо. Сургалт, зөвлөгөөнөөр нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг чадваржуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаарх цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах, иргэд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж харилцан санал солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шинэлэг санал, санаачлагыг хэрэгжүүлэх талаар ач холбогдолтой зөвлөгөөн боллоо. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба