Монгол улсын эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хууль хэрэгжүүлэхэд гарч буй алдаа зөрчлийг арилгуулах, хэрэг бүртгэлд, мөрдөн байцаалтын ажиллагааны чанарыг дээшлүүлэх, удааширсан хэргүүдийг шийдвэрлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Налайх Багахангай дүүргийн прокурорын газар, Налайх, Багахангай дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Шүүх шинжилгээний хэсэг хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөр Багахангай, Налайх дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шалгагдаж буй гэмт хэрэг зөрчлийн 2018 оны 3-р улирлын шийдвэрлэлтийн байдал, тулгамдаж буй асуудал “Илрүүлэлт, оргодол, шийдвэрлэлт” арга хэмжээний хүрээнд шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа болон удааширсан хэргүүдийг шийдвэрлэх арга зам Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, хамтран ажиллахад анхаарах асуудал зэрэг асуудлуудыг хэлэлцэн санал солилцсон байна. БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба