"ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
 

“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэл 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд  яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, шийдвэрлэхэд "Прокурор, цагдаагийн байгууллагын  хамтын ажиллагааг хангах нь”  сэдэвт хамтарсан зөвлөгөөн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагджээ. Зөвлөгөөнд Нийслэл, Дүүргийн прокурорын газрууд болон Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба,  хэрэг бүртгэх алба, Нийслэл, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, албадын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Зөвлөгөөнөөр мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах, шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, гэмт хэрэгтэй тэмцэх,  урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулах  талаар оролцогчид харилцан ярилцаж, цаашид  энэ чиглэлээр нэгдсэн арга хэмжээ, аян зохион байгуулах, болон бусад нөлөөллийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, зөвлөгөөнөөс гарсан саналуудыг нэгтгэн холбогдох байгууллагуудад уламжлахаар  шийдвэрлэсэн байна.   НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС  МЭДЭЭЛЭВ.