Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хурлын зааланд тус дүүргийн прокурорын газрын прокурорууд, цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн нийт албан тушаалтнууд оролцсон хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Хамтарсан зөвлөгөөнөөр Гэмт хэрэг зөрчлийн гаралт шийдвэрлэлтийн байдалд дүгнэлт хийх, хамтын ажлыг сайжруулах чиглэлээр Улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан заавар, журам, чиглэлийн талаар цагдаагийн хэлтсүүдийн удирдах албан тушаалтнуудад танилцуулснаас гадна тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ц.Отгонноров 3 дугаар улирлын мэдээг танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцов. БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба