МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАНГИЙН УРИЛГААР БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ АРДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЛИ ЧИ ЛИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАНГИЙН  УРИЛГААР БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ АРДЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЛИ ЧИ ЛИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛЛАА

Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын Ерөнхий прокурор Ли Чи Лин тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын Иргэн, захиргааны хэргийн газрын дарга Ван Янь Цунь, Орчуулгын газрын дарга Хө Ши Гө, Тамгын газрын дэд дарга Лан Шень Чөн, Шилийн гол аймгийн Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Тиен Жун Бао, Хөлинбуйр аймгийн  Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Жан Шяо Хун нар  ирсэн байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  хүндэт зочдыг хүлээн авч, хэлсэн үгэндээ: "...Сүүлийн жилүүдэд БНХАУ-д ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь шилжүүлэн авсан тоо нэмэгдэж байна. Энэ ажилд ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын хүчин чармайлт их байсныг  тэмдэглэж, хоёр орны прокурорын байгууллага, түүний дотор хил орчмын прокурорын газар хооронд гэмт хэрэгтэй тэмцэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр харилцах мэргэжилтнүүдийг томилон,  шууд харилцаж байх, хоёр орны прокурорын байгууллага хооронд  туршлага судлах зорилгоор прокурор, албан хаагчдыг харилцан айлчлуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодит шаардлага байна" гэлээ. Айлчлалын хугацаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын прокурорын газрын хүндэт зочид Нийслэлийн прокурорын газар, Баянзүрх дүүргийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн үйл ажиллагаатай танилцав.