БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  “АХМАД ПРОКУРОР, АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ,  ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

A- A A+
БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  “АХМАД ПРОКУРОР, АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ,  ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Булган аймгийн прокурорын газраас “Олон Улсын ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ ахмадуудынхаа санал хүсэлт, дурсамжийг сонсож шинэ залуу прокурор, ажилтнуудаа танилцуулах ажлыг зохион байгууллаа.  Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Прокурорын байгууллагын ахмадын холбооноос ирүүлсэн чиглэлийн дагуу ахмад залуу үеийнхний холбоог бэхжүүлэх, ахмад прокурор, ажилтнуудаасаа суралцах, тэдний зөвлөгөө, зөвлөмжийг сонсох уулзалтыг хамт олны дунд зохион байгуулж ажилласан болно. Тус прокурорын газрын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн ахмад прокурор Б.Пүрэвсүрэн, үйлчлэгч-бичиг хүргэгч Ц.Наранчулуун болон ахмад ажилтан үйлчлэгч Р.Удвал, бичээч Ц.Отгонбаяр нартаа болон Прокурорын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмад буурлууддаа “Олон Улсын ахмадын баяр”-ын халуун мэндийг хүргэж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.  БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.