БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянгол дүүргийн прокурорын газраас “Залилах, цахим, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Техникийн их сургууль” дээр зохион байгууллаа. Сургалтыг ахлах прокурор Д.Энхбаяр нээж, тус дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн ба хяналтын прокурор Б.Бямбадагва “Гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх нь”, хяналтын прокурор Б.Батнасан “Цахим гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөл”, хяналтын прокурор Г.Ганхөлөг “Залилах гэмт хэргийн төрөл, анхаарах асуудал”, хяналтын прокурор М.Нямжав “Зөрчлийн тухай хууль, зарим төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” гэсэн сэдвүүдээр тус тус сургалт орсон байна. Мөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг төлөөлөн Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Энхтайван оролцож, Дүүргийн прокурорын газартай хамтран хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийв. Тус сургууль нь нийт 2300 орчим оюутантай бөгөөд сургалтад багш, ажилтан, оюутны төлөөлөл болсон 138 хүн оролцож сургуулийн захирлын зүгээс сургалт явуулсанд талархаж буйгаа илэрхийлэн цаашид хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.