Баянгол дүүргийн прокурорын газраас прокурор ажилтны эрүүл мэндийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн 7 дугаар төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр прокурор, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгууллаа. Тус үзлэгээр цус болон шээсний ерөнхий шинжилгээ болон Эхо, Рентген, Зүрх судас, Дотор, Мэдрэл зэрэг нийт 7 төрлийн үзлэг, шинжилгээ хийгдсэн байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мэдээлэв.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба