ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЛЭВ

A- A A+
  ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЛЭВ

  Хулгайлах зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд тус дүүргийн прокурорын газраас дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаартай хэлтэстэй хамтарсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд хулгайлах зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокурор, цагдаа болон хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх багтай хамтран тус дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 10, 11, 12, 13 дугаар хороодод үйл ажиллагаа явуулдаг “Алтжин бөмбөгөр”, “Юмт бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Орон зай”, “Теди”,  “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Дөрвөн шонхор”, “89” худалдааны төвүүд, “Анжел”, “Хараа”, “Элиганс”  зочид буудлууд “Олон нуур”, “Дуулга” “UB-17”, “Чикаго”, “Нобель” зэрэг томоохон худалдааны төв, зочид буудал, баруудын харуул хамгаалалт, хяналтын камер ийн ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр  авч хэрэгжүүлж байгаа ажлыг  очиж шалгалаа. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг засуулахаар прокурорын мэдэгдэл бичиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах ажлын уялдаа холбоог сайжруулах талаар үүрэг чиглэл өгч ажиллаа. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.