Баянгол дүүргийн прокурорын газар, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Энхболд, дүүргийн Засаг даргын орлогч, Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх газар, Нийслэлийн цагдаагийн газрын холбогдох ажил хариуцсан удирдлага, албан хаагчид, дүүргийн хороодын засаг дарга, иргэдийн төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлэгт ахлах прокурор Д.Энхбаяр “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”, хяналтын прокурор Т.Оюунжаргал “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, тус прокурорын газрын зүгээс шийдвэрийн төсөлд оруулахаар 3 санал уламжилсан. Дээрх арга хэмжээ нь Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газраас 2018 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөт ажлын хүрээнд зохион байгуулагдсан болно. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба