БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР СУДАЛГАА ХИЙВ

A- A A+
БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР СУДАЛГАА ХИЙВ

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий Прокурорын Газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс ирүүлсэн “Хулгайлах зөрчлийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний нэгдсэн удирдамжийн дагуу  тус аймгийн хэмжээнд  2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үйлдэгдсэн хулгайлах зөрчлийн хэргийн гаралт шийдвэрлэлтийг байдлыг судлах судалгааг хийлээ. Судалгаагаар  2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд хулгайлах зөрчлийн хэрэг 49 үйлдэгдсэний 16 буюу 32.6 хувь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт үйлдэгдсэн байв. Шүүхээр шийдвэрлэгдсэн зөрчлийн 24 хэргээс  9 буюу 37.5 хувь нь мөн тус багт үйлдэгдсэн  хэрэг эзэлж байлаа. Хулгайлах зөрчлийн хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг судлахад тус багийн иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг,эд хөрөнгөө хамгаалах талаар арга хэмжээ авдаггүй,  орон гэрээ эзэнгүй үлдээдэг, хөршийн уялдаа холбоогүй, тээврийн хэрэгслийнхээ хаалгыг түгждэггүй,грашид хийдэггүй зэргээс шалтгаалж г үйлдэгдсэн байх тул   тус багийн даргад Засаг даргад иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, яриа таниулга хийх, хулгайлах зөрчил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага тараах, хөршийн холбоог бэхжүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил  зохиолгохоор прокурорын мэдэгдэл хүргүүлж ажиллалаа.  БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.