Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг, аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэстэй хамтарсан ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар мөрдөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн талаарх мэдээлэл авахад прокурорын зөвшөөрлөөс гадна Цагдаагийн байгууллагаас албан бичгээр хандахыг шаарддаг, тогтоосон хугацаанд гаргадаггүйгээс хэрэг шалгах ажиллагаа удааширдаг зэрэг хүндрэлийн талаар харилцан ярилцаж,цаашид Цагдаагийн байгууллагаас албан бичиг үйлдэхгүй, зөвхөн прокурорын зөвшөөрлөөр ,тогтоосон хугацаанд гаргаж байхаар тогтлоо.БАЯНХОНГОР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба