Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан сургалтын удирдамжийн дагуу Тээврийн прокурорын газар, Тээврийн Цагдаагийн алба, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Авто техникийн лабораториос “Зам тээврийн осол, хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал”-ын талаар 2018 оны 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Булган аймагт сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Сургалтын Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Сарантуяа, хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Уранбайгаль, Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүх, мөрдөн шалгах хэлтсийн цагдаагийн хошууч В.Хосбаяр, Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн техник замын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Р.Цогтоо,Төмөр зам дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Лхагвадорж нарын бүрэлдэхүүнтэй сургагч багш нараас “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалт ийн эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлууд” , “Энэ төрлийн гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа практик”, “Авто техникийн шинжилгээнд тулгамдаж байгаа асуудал”, “Хэргийн газрын үзлэг хийх, бүдүүвч зураг үйлдэхэд анхаарах асуудлууд”, “Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл-урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөх нь, Зам орчны байдал зам тээврийн осол гарахад нөлөөлөх нь, Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн тухай танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, сургалтын материал, гарын авлага тараан өглөө. Сургалтанд тус аймгийн Прокурорын газрын прокурор, ажилтнууд болон аймгийн Цагдаагийн газраас хэсгийн байцаагч, сумдын хэсгийн төлөөлөгч, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Замын цагдаагийн тасгийн нийт бүрэлдэхүүн, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нар сургалтанд хамрагдаж байна. Оролцогчдоос сургалтын явцад Эрүү болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй зарим ойлгомжгүй асуудал, цаашид анхаарвал зохих ажлын талаар санал солилцсон, асууж тодруулж идэвхтэй оролцож байна. БУЛГАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба