ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН УРИЛГААР МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТУС УЛСАД АЙЛЧИЛЛАА

A- A A+
ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ПРОКУРОРЫН ГАЗРЫН  УРИЛГААР МОНГОЛ УЛСЫН  ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТУС УЛСАД АЙЛЧИЛЛАА

ОХУ-ын Буриад Улсын прокурорын газрын  урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудайгаар ахлуулсан 28 прокурор, ажилтнууд 2018 оны 10 дугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд тус улсад айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Монгол улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид Буриад Улсын прокурорын газарт зочилж, ажил хэргийн уулзалт хийснээс гадна тус улсын Галуут нуур дүүргийн болон Улаан-Үд хотын Октябрийн дүүргийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцлаа.