АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ПАУЭРЛИФТИНГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
АРХАНГАЙ АЙМГИЙН  ПРОКУРОРЫН ГАЗАР ПАУЭРЛИФТИНГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Архангай аймгийн прокурорын газрын Биеийн тамир спортын салбар зөвлөлөөс 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Хууль, хүчний байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Пауэрлифтинг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймгийн Пауэрлифтингийн холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран энэ сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 8 байгууллагын 40 гаруй тамирчид 5 жинд 66 багц медалийн төлөө өрсөлдөж, хяналтын прокурор Б.Буяндалай +93 кг-ийн жинд суултын төрөлд алт, таталтын төрөлд алт, шахалтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль, хяналтын прокурор С.Батсүх +93 кг-ийн жинд суултын төрөлд хүрэл медаль, эрүүгийн хэргийн архивч, програмист Д.Болд-Эрдэнэ -93 кг-ийн жинд суултын төрөлд 4-р байр, шахалтын төрөлд хүрэл, таталтын төрөлд алт, нийлбэр дүнгээр мөнгөн медаль тус тус хүртэж багийн дүнгээр 2-р байр эзэлж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна. АРХАНГАЙ АЙМГИЙН  ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.