Сум дундын прокурорын газрын 2018 оны 4 дүгээр улирлын сургалт, хөтөлбөрийн хүрээнд Сум дундын шүүхтэй хамтран байгууллагын үйлчилгээний соёл, хамт олны эерэг хандлагыг төлөвшүүлж, хөгжүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Ханголомт Консалтинг” грүппын захирал, хуульч Ц.Азбаярыг тус суманд урьж прокурор, ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Хувь хүний болон Багийн хөгжил” ерөнхий сэдвийн хүрээнд “Байгууллагын зан төлөв”, “Багийн харилцаа”, “Байгууллагын соёл, багийн сэтгэл зүй” гэсэн сэдвүүдээр 180 минутын сургалтыг явуулж, ажлын байран дээрх харилцааны ур чадвар, хамтын хариуцлага ба хамтын эрх ашиг, сөрөг хандлага, мэдээлэл ба зөрчил, бүтээлч ба шүүмжлэлт сэтгэлгээ, өөрийгөө таньж, зөв үнэлэх нь, өрсөлдөх ба хамтран ажиллах сэдвүүдийн хүрээнд харилцан ярилцаж, сургалтанд оролцогчдын дунд багаар ажиллах чадварыг харуулсан хөгжөөнт тоглоом тоглуулж хүн бүрийн идэвх, оролцоог чухалчилсан хэлбэрээр явуулсан нь үр дүнтэй сонирхолтой боллоо. ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба