Дорнод аймгийн Прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн “Дорнод нийтийн аж ахуй” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нийт алба хаагчдад Цахим гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтын материал бэлтгэн сургалт, яриа таниулгыг хийж ажилласан байна. Сургалтыг сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн төрлүүд, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болоход нөлөөлж буй хүчин зүйл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуульд заасан цахим гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан Гүтгэх зөрчлийн талаар дэлгэрэнгүй ойлголт мэдээллийг өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад нь хариулах хэлбэрээр зохион байгуулсан ба уг арга хэмжээнд тус байгууллагын 109 ажилтан хамрагдсан байна. ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба