НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЖЭЭ

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 хэлтсээс Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сурагч хамт олон болох зорилтыг хангах хүрээнд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, дэд захирал  Д.Энхзул нарыг байгууллагадаа урьж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Хөрөнгийн зах зээл, түүний тухай ойлголт” сэдвээр 2 цагийн сэдэвт сургалтыг зохион  байгуулжээ. Сургалтад тус прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд идэвхтэй хамрагдаж, уг сэдвээр харилцан ярилцаж, тодорхой үр дүнтэй сургалт болж өнгөрчээ. Дараагийн сургалтыг ямар сэдвээр, хэрхэн  явуулах талаар прокуроруудаас  санал авч зохион байгуулах юм байна. Цаашид зорилтыг хэрэгжүүлэхээр сургалтын чанар, үр дүн, хамрах хүрээ,  агуулгыг сайжруулж, үе шаттайгаар зохион байгуулах юм байна.  НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.