Хэнтий аймгийн Прокурорын газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын хүрээнд шүүхээс тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тогтоох хугацаа дууссан 5, хянан харгалзахаар тогтоосон хугацааны 50 хувиас багагүй хугацаа өнгөрсөн 3 этгээдийг тус тус ялаас чөлөөлөх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн 1 этгээдэд ял оногдуулах тухай дүгнэлтүүдийг үйлдэн шүүхээр шийдвэрлүүлээд байна. Энэхүү ажиллагаатай холбогдуулан цаашид шийдвэр гүйцэтгэгч болон тэнссэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн зүгээс шүүхээс даалгасан үүрэг, эрх хязгаарлах арга хэмжээг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад заасан хэм хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлүүд, хуульд тодорхой тусгагдаагүй боловч зайлшгүй хийж гүйцэтгэх ажлуудын талаар хэлэлцэх уулзалт, сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн сумдад оршин сууж буй бүх тэнссэн, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд нэг бүрийг оролцуулах хэлбэрээр зохион байгууллаа. Уулзалт, сургалтын үеэр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ нэг бүрийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар санамж бичгийг тэнссэн, албадлыг арга хэмжээ авагдсан этгээд бүрт өгч аймгийн Прокурорын газраас Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт “Зөвлөмж” боловсруулан хүргүүлсэн байна. ХЭНТИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба