ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Тээврийн прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 24-ний  өдөр хяналтын харъя Буянт-Ухаа дахь Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гадаадын иргэн харьяатын газар, Чингис Хаан Олон Улсын нисэх буудал дахь Хилийн 0218 дугаар анги, Иргэний агаарын тээвэр дэх Нислэгийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын алба, Цагдаагийн хэлтэс, Төмөр зам дахь Цагдаагийн газар, Зам тээврийн хөгжлийн яамны удирдах ажилтан, ахлах байцаагч нарыг оролцуулан, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилт, анхаарах асуудлын талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа. Тээврийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор Д.Сарантуяа зөвлөгөөнийг нээж, ахлах прокурор Л.Батгэрэл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны одоогийн явц байдлын талаар”, хяналтын прокурор О.Баасанхүү “Зам тээврийн хөгжлийн яам болон Цагдаагийн байгууллагын шалган шийдвэрлэж байгаа зөрчлүүдэд анхаарах асуудлуудын талаар”, хяналтын прокурор С.Цэрэндорж “Буянт-Ухаа дахь Зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар” тус тус мэдээлэл хийсэн байна. Зөвлөгөөнөөр эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтан, ахлах байцаагч нартай прокурорууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр  гаргасан тэдний саналыг Улсын Ерөнхий прокурорын газарт уламжлахаар шийдвэрлэж, хойшид анхаарах асуудлуудаар зөвлөмж гарган, эрх бүхий байгууллагуудад хүргүүлэхээр болжээ.   ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.