Монгол Улсын Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн “Авилга, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, сургуулиудтай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирогч болохгүй байх талаар шат дараалсан сургалт зохион байгуулан ажиллаж байна. Тус дүүргийн прокурорын газраас санаачлан 2018 оны 10 сарын 22-ны өдөр Авилга, албан тушаал, Хар тамхи, мансууруулах бодис, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тус тус сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулахдаа сургалт, зөвлөгөөнд оролцогчдод дээрх төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага, брошур тарааснаас гадна Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар тус прокурорын газрын хяналтын прокуроруудаас хийсэн шторкийг үзүүлэх зэрэг байдлаар хийж гүйцэтгэсэн байна. Тус сургалтад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчит сургуулийн захирал, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч нарын 100 орчим хүн хамрагдсан бөгөөд сургалтын үйл ажиллагааг нээж, Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Энхтуяа үг хэлж, хяналтын прокурор Б.Батнасан “Цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь”,хяналтын прокурор Н.Ням-Очир“Авилга, албан тушаалын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, хяналтын прокурор Н.Энхболд Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис түүнээс урьдчилан сэргийлэх нь”сэдвээр тус тус сургалт зохион байгуулав. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба