Дорнод аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан байна. Хэлэлцүүлэгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Дорнод их сургууль, Политехникийн коллеж, Ерөнхий боловсролын 12 сургуулийн төлөөллүүд оролцсон бол урилгаар Цагдаагийн Ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Түвшин амьдрал” ТББ оролцож, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, түүнтэй тэмцэх бодлого чиглэл, туршлага, гэмт хэргийн шийдвэрлэлтэд анхаарах асуудал, шүүх эмнэлгийн оролцоо, урьдчилан сэргийлэх арга зам, гэмт хэргийн гаралтыг бууруулахад хууль сахиулах байгууллагууд болон төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, хэлэлцүүлсэн байна. Тус Прокурорын газраас нэгдсэн хэлэлцүүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шийдвэрлэлтэд анхаарах асуудал, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, хууль эрх зүйн шинэтгэлийн талаар мэдээлэл хийж хэлэлцүүлсэн бөгөөд уг арга хэмжээний төгсгөлд хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналуудыг тусгасан зөвлөмж гарган баталж зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад уриалсан байна. ДОРНОД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба