“Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дүүргийн засаг дарга, прокурорын газар, цагдаагийн байгууллага хамтран “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг 2018.10.19-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЦЕГазрын хэрэг бүртгэх албаны дарга хурандаа Баттөмөр, Нийслэлийн цагдаагийн газрын ГХУС хэлтсийн дарга дэд хурандаа Амармөрөн, хүүхдийн ГХУС хэлтсийн дарга хурандаа Батзориг, Налайх дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын бөгөөд ГХУСАЗЗөвлөлийн дарга, дүүргийн ерөнхий прокурор, дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар болон Налайх дүүргийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, хороодын засаг дарга, дүүргийн шүүх, прокурор, цагдаагийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд оролцон энэ төрлийн гэмт хэргийн статистик мэдээ, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцлээ. Тус прокурорын газраас энэ хэлэлцүүлэгт хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар хийсэн дүгнэлт болон Гэмт хэргийн цагаан номын талаар танилцуулан, түүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэрхэн ашиглах талаар зөвлөмж өгсөн байна. НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба