СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ

A- A A+
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛОВ

Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/3336 дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Батчулуун овогтой Ундрахын прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус дүүргийн прокурорын газарт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ө.Алтантуяа ажиллагааг удирдан явуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд дүүргийн прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд оролцов. Энэхүү тангараг өргөх ёслолын ажиллагааны явцад Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг шинээр тангараг өргөсөн хяналтын прокурор Б.Ундрахад хандаж албаны үүргээ үнэнч, шударгаар биелүүлж прокурорын ёс зүй, нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж, ажилд нь амжилт, амьдралд нь өндөр амжилт сайн сайхныг хүсэж баяр хүргэлээ.  Мөн  тангараг өргөх ажиллагааны үеэр тус дүүргийн прокурорын газраас 3 дугаар улиралд хийсэн ажлын үзүүлэлтээр бусдыгаа манлайлан ажилласан хяналтын прокурор Р.Энх-Оюун, А.Ганзориг, захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан Ш.Анужин, жижүүр Б.Атарболд нарыг “Дүүргийн Ерөнхий прокурорын өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.