ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ГАЛ УНТРААХ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
  ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР ГАЛ УНТРААХ СУРГУУЛИЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сумын гал түймэр унтраах аврах 66 дугаар ангитай хамтран "Прокурорын газрын байр, түүний гадна орчинд онцгой байдал үүссэн, болзошгүй үед ажиллах бэлтгэл сургуулилт”-ыг зохион байгуулав. Онцгой байдлын гал түймэр унтраах аврах 66 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч С.Еркенур "Галын аюулгүй байдлын тухай хууль”, "Гал түймрээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд” болон прокурорын газрын байр, түүний гадна орчинд гал гарсан үед ажиллах бэлтгэл сургуулилтад шуурхай төлөвлөгөөний дагуу хэрхэн зохион байгуулалттай оролцох талаар тус прокурорын газрын прокурор, ажилтнуудад  танхимын сургалтыг зохион байгуулан ажиллалаа.  Мөн гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч С.Баттүвшин, С.Еркенур нар "Гал унтараагуурыг хэрхэн ашиглах, хадгалалт, хамгаалалтын горим, хөдөлмөр, хамгааллын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах” талаар практик сургуулилт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан болно. Гал унтраах тархалтын сургуулилтад Сум дундын прокурорын газрын нийт хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сургуулилтын үеэр Гал унтраах аврах 66 дугаар ангийн дэслэгч С.Баттүвшингийн заавраар ажиллаж гал гарсан үед гал унтраалгуудаар галыг хэрхэн унтрааж болох талаар дадлага сургуулилт хийж ажиллалаа. Дадлага сургуулилтын зорилго нь "Галын аюулгүй байдалын тухай” хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах, тохиолдож болзошгүй гамшиг осол, гал түймэр гарсан үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, нэрвэгдэгсдийг зөөх, аврах, гал унтраах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, анхан шатны багаж хэрэгсэлтэй оролцох хэсгийн үүрэг оролцоог тодорхойлж, гал гарсан үед хохирол багатай унтраах, урьдчилан сэргийлэх, прокурор, ажилтнуудын гал унтраах үйл ажиллагааны тархалт хийх ур чадварыг дээшлүүлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ажиллуулан харьцаж сургахад чиглэгдсэн үр дүнтэй сургалт болсон байна.  ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭВ.