ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шийдвэрлэлт, ялын бодлого, хуулийн зохицуулалт” сэдэвт шүүх, прокурор, Цагдаагийн байгууллагын хамтарсан уулзалт 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн зааланд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.4-д зааснаар “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх” эрхэм зорилгоо хэрэгжүүлэх, Прокурорын тухай хуулинд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, Цагдаагийн албаны тухай хуулинд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх талаар заасан байдаг.  Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Нийслэл, дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч нар, Нийслэлийн прокурорын газрын прокурорууд, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн бие бүрэлдэхүүн нар хамтарсан уулзалт , хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн гаралт ихсэж, үйлдсэн этгээдийн тоо залуужиж байгаатай холбоотойгоор энэ гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт ялын бодлого, учирч буй хүндрэлүүдийн талаар байгууллагууд мэдээлэл хийж, тулгамдаж буй хүндрэлтэй асуудлын талаар харилцан санал солилцов.  Уулзалтаар мөрдөгчийн магадлагаа, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтын асуудалд хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар тодорхой шийдвэр гаргалаа.Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.