“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХОР УРШИГ” СЭДЭВТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХОР УРШИГ” СЭДЭВТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Орхон аймагт сүүлийн жилүүдэд “Мансууруулах эм,  сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн гаралт жилээс жилд өсөх хандлагатай байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насны хүүхдүүд болон  сургуулийн сурагчид холбогдох сөрөг үзэгдэл удаа дараа гарсан, цаашид дахин давтагдан гарч болзошгүй байгаа тул энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймгийн прокурор газар, Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Хар тамхи, мансууруулах бодис түүний хор уршиг” сэдэвт АСТ тэмцээнийг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулан явуулжээ.Тус тэмцээнд ерөнхий боловсролын 13 сургуулийн баг оролцож “мэндчилгээ, гэрийн даалгавар, жүжигчилсэн тоглолт, асуулт, хариулт” гэсэн 4 төрлөөр мэдлэг оюунаа сорьсоноос 14 дүгээр сургуулийн “Арга билиг баг” тэргүүн байр, Лаборатори 8 дугаар сургуулийн “Зөв” баг 2 дугаар байр, Маргад лицей сургуулийн “Maximum” баг 3 дугаар байр,  3-р сургуулийн “ Хөх судар” баг тусгай байранд тус тус шалгарсан байна.  

   Энэхүү тэмцээн нь өсвөр насны хүүхдүүд хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, түүнээс үүсэх үр дагаварын талаар мэдлэг мэдээлэл олгох, энэхүү төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн цаг үеэ олсон, ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.