МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Увс аймгийн Прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүнсний зах дээр үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар тус прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор П.Удвал иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт заасан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчих” зөрчил болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар тус тус мэдээлэл өгч, гарын авлага тараасан байна.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгонд тавигдах шаардлага, хүнсний бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх, хадгалахад анхаарах асуудал, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох асуудал, худалдаа үйлчилгээний эрүүл ахуй, хүнсний ногоо, сүүнд шинжилгээ хийх зэрэг сэдвүүдээр тус тус сургалт орсон байна.  Увс аймгийн прокурорын газраас мэдээлэв.