Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа Нүүр, ам судлалын сургуулийн 3, 4, 5 дугаар курсын оюутнуудын дунд Гэр бүлийн хүчирхийлэл, Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, Авилгын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулгыг хийж ажиллаа. Сургалтыг сүүлийн үед үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн төрлүүд, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч, холбогдогч болоход нөлөөлж буй хүчин зүйл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, авилгын эсрэг гэмт хэргийн талаар ойлголт мэдээллийг өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад нь хариулах хэлбэрээр зохион байгуулсан ба уг арга хэмжээнд тус сургуулийн 300 оюутан хамрагдсан. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мэдээлэв
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба