ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ОРХОН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙГ  ЗОХИОН БАЙГУУЛАВ

Орхон аймгийн Прокурорын байгууллагаас иргэдийн санал хүсэлтийг сонсох, прокурорын хяналтын ажлыг таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг нутгийн удирдлагын нэг цонхны үйлчилгээний төвд зохион байгуулав. Тус өдөрлөгөөр  Гэр бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын хууль, Авлигын тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаартай “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” зарлиг зэргээр бэлтгэсэн гарын авлагыг 120 иргэнд тараан, 24 иргэнийг хүлээн авч уулзан зөвлөгөө өгч ажиллажээ. Орхон аймгийн прокурорын газраас мэдээлэв.